• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Грекийн парламентын даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-06-20 09:55:15

      Орон нутгийн цагаар 19-ний үдээс хойш Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Грекийн парламентын ордонд тус орны парламентын дарга Евангелос Меимаракистай уулзав.

      Ли Кэчян, Хятад Грекийн найрамдал бат бэх, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр байна. Грекийн талтай дэд бүтцийн бүтээн байгуулалт, тэнгис, эдийн засаг худалдаа, ложистик, нийгэм соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хоёр талын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулан, хоёр ард түмэнд ашиг хүртээхэд Хятадын тал бэлэн байна. Хятад Грек хоёр улс дорно өрнийн эртний соёлын хоёр том төлөөлөл болохын хувьд, гэрэлт шинэ түүхийг бүтээх болно гэжээ.

      Тэрээр, хууль тогтоох байгууллагын солилцоо хамтын ажиллагаа бол Хятад Грекийн стратегийн бүх талын түншийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх, ард түмний нөхөрлөлийг зузааруулахад тэр нь орлууж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Грекийн парламент, төр баригч намтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байгаа бөгөөд Хятад Грекийн хамтын ажиллагааг ахиулах талаар баялаг агуулга нэмэхийг Грекийн парламентаас хүсэж байна гэжээ.

      Евангелос Меимаракис, Грекийн ард түмэн Хятадын соёл, Хятадын ард түмэнд хайртай байдаг. Грек Хятадын харилцаа хөгжлийн сайн сайхан байдлаа хадгалсаар байна. Грек Хятад хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Хятад улс Грект улам ихээр хөрөнгө оруулахыг хүсэж байна. Грекийн парламент БХАТИХ болон УТЗЗ-ийн бүх Хятадын хороотой солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааг ахиулж, шинэ хөгжил өөд хөтлөхөд бэлэн байна гэжээ.

      Уулзалтаас өмнө, Евангелос Меимаракис Грекийн парламентын өмнөөс Ли Кэчянд парламентын алтан медаль бэлэглэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе