|
|
||
Сурвалжлагч саявтархан Ши-Ань хотын Аялал жуулчлалын газраас мэдээлснээр, 21-ний өдөр Ши-Ань хотын 600 зорчигч торгоны замын аяны "Чан Ань" тусгай галт тэргээр Өрөмчид очжээ.
Торгоны замын аяны "Чан Ань" тусгай галт тэрэг 6-р сарын 18-ны 13 цаг 39 минутанд Ши Аниас хөдөлж, Лю Юаниар дайран Өрөмчид очиж, дараа нь Бэй Тун ороод, буцах замдаа Турфантай танилцаж, дахин Ши Ань руу буцах аж. 11 өдрийн хугацаатай аяллын 6 өдрийг Өрөмчид өнгөрүүлэх юм.
Энэ бол Шиньжяны торгоны замын маршрутын анхны тусгай галт тэрэг юм. Ши-Ань хотын Аялал жуулчлалын газар дотоодын торгоны замын аяны 14 хотын аялал жуулчлалын газартай хамтран "Торгоны замаар аялж, баруун бүстэй танилцъя" тусгай галт тэргээр аялах цуврал маршрутыг энэ оны 4-р сараас албан ёсоор ажиллуулж эхэлсэн билээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |