• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Грекийн ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-06-21 15:55:23

           Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 20-ны үдийн хойно Афины ерөнхийлөгчийн ордонд Грекийн ерөнхийлөгч Карлос Папоулиастай уулзаж, хоёр тал найрсгаар ярилцсан байна.

          Ли Кэчян, Хятад Грекийн уламжлалт найрамдал гүн зузаан, итгэлцэл өдрөөс өдөрт бэхжиж, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятадын тал Грекийн талтай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөж, шинжлэх ухаан техник, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, Пейрайвс гармыг Төв, Зүүн Европ, Зүүн өмнөд Европ хоорондын ложистикийн төв болгон байгуулахад бэлэн байна. Хятад улс Грекийг Европын холбооны сайн найз, сайн түншээр үзэж байна. Грек улс Европын ээлжит дарга орон болохын хувьд Хятад Европын харилцааг хөгжүүлэхэд улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе