|
|
||
Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 6-р сарын 19 – 21-ний өдрүүдэд Улаанбаатарт боллоо. Нийт 22 орны бизнесийн салбарын 200 гаруй зочид төлөөлөгч оролцсон энэ дээд хэмжээний уулзалтыг МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нээж, бизнесийн салбарт төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг хөгжүүлэх асуудлаар үг хэллээ.
Уулзалтын үеэр нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаан хийж, нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэг, УИХ-гишүүн С. Батболд, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ын Гүйцэтгэх захирал Да. Ганболд нар МУ-ын хөрөнгө оруулалтын орчныг танилцуулав. Салбар хуралдаанаар уул уурхай, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, ноос ноолуур савхин эдлэл, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн салбар, технологи үйлдвэрлэл салбарын хүмүүс тус тусын салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэрэгжүүлэх гэж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулав.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |