|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 21-ний үдээс өмнө Грекийн Ерөнхий сайд Антонис Самарасын хамт тус орны Ираклион шинэ музейн нээлтийн ажиллагаанд оролцжээ.
Ли Кэчян хэлсэн үгэндээ, энэ удаагийн айлчлалаар хоёр орон хамтарсан мэдэгдэл нийтэлж, харилцан соёлын төв байгуулах хэлэлцээр болон хамтын ажиллагааны олон бичиг баримтыг үзэглэж, хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, соёл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг олон шинэ агуулгаар баяжууллаа. Хятад, Грек соёлын солилцоогоо эрчимжүүлж, харилцан туршлага судлах нь хоёр орны бүх талын хамтын ажиллагаанд ашигтай билээ. Грекийн талтай хамтаар цуцалтгүй чармайж, хоёр орон хоорондын хамтын ажиллагааны нөөцийг нээж, Европ, тэрчлэн дэлхий дахинд чухал нөлөө бүхий хоёр талын харилцааг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн гэжээ.
Антонис Самарас хэлэхдээ, Грек улс Хятадын ард түмний өнө мөнхийн сайн найз байх болно. Ерөнхий сайд Ли Кэчяны энэ удаагийн айлчлал амжилт арвинтай болж байна. Хятад-Грекийн хамтын ажиллагаа нь Грекийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятадын талтай хамтаар хоёр оны харилцан ашигтай хамтаар хожих хамтын ажиллагааны замыг улам саруул дардан болгож, хоёр ард түмэнд улам сайн сайхныг авчрахад Грекийн тал бэлэн гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |