• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн олон улсын кино наадам өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-23 10:24:14

       Шанхайн олон улсын 17-р кино наадам 22-ны орой хаалтаа хийж, 8 алтан шоо шагналын эзэн тодорчээ. Грекийн "Бяцхан англи" шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин гэсэн гурван том шагналыг гардаж, хамгийн том ялагч болжээ.

  Шилдэг киногоор шалгарсан Грекийн "Бяцхан англи" киног арал дээрх бүтэлгүй хайрын үлгэрээс сэдэвлэжээ. Уг киноны найруулагч хэлэхдээ, уг кино Грекчүүдийн амьдралын баяр баясал болон уйтгар гунигийг харуулсан юм гэжээ. Грекийн эмэгтэй жүжигчин Пенелопа болон Таиландын эрэгтэй жүжигчин Пэнсрингэм нар кино наадмын эмэгтэй эрэгтэй гол дүрийн шагналыг гарджээ.

    Хятадын нэрт жүжигчин Гүнли урилгаар Шанхайн олон улсын кино наадмын алтан шоо шагналын үнэлгээний комиссын даргаар ажиллажээ. 9 хоног үргэлжилсэн кино наадмын үеэр, давхацсан тоогоор 300 мянга гаруй үзэгчид дотоод гадаадын шилдэг киног сонирхжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе