|
|
||
2 хоног үргэлжилсэн Дэлхийн энх тайвны 3-р форум 22-нд Бээжинд өндөрлөлөө. Уг форумыг Чинхуа их сургуулиас эрхэлж, "Нийтийн аюулгүй байдлын эрмэлзлэл: энх тайван, итгэл, хариуцлага" уриан дор боллоо. АНУ, Орос, Франц, Япон зэрэг 7 орны экс сайдууд, 50 гаруй орны Хятадад суугаа элчин сайдууд болон 100 гаруй эрдэмтэн судлаачид уг форумд оролцсон байна.
Форумын дараах хэвлэлийн бага хуралд Чинхуа их сургуулийн орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, чуулганы нарийн бичгийн дарга Янь Шүөтүн хэлэхдээ, энэ удаагийн форум нь өмнөх арга хэмжээнүүдийг бодвол бодит амьдралд чиглэсэн чухал алхамуудыг хийж чадлаа гэж үзэж байна. Энэ нь форумын хэлэлцэх сэдэв болон тулгамдсан асуудлуудаас үүдэлтэй . Жишээ нь АНУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь тэнцвэржүүлэх стратегийг дахин хэрэгжүүлэх нь Хятад улс болон хөрш орнуудын харилцаанд хэрхэн нөлөөлөх болон Хятад Оросын харилцаа нь холбоотны харилцаа мөн эсэх зэрэг асуудлаар илтгэгчдийн үзэл бодол өөр өөр байсан ч нийтийн төлөө, асуудлыг шийдвэрлэх гэсэн эерэг уур амьсгалтай байлаа. Мөн Хятад Америк, Хятад Япон, Хятад Орос зэрэг том орнууд хоорондын харилцааны асуудал форумын анхаарлын төвд байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |