• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Малайзын төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-06-24 20:29:52

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 24-ний өдөр ардын хурлын ордонд, Малайзын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Пандикартай уулзав.

    Ши Жиньпин, Малайзтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээгээр чухалчлан үздэг, хоёр орны харилцааг Хятад ба хөрш зэргэлдээ орнуудын гадаад харилцааны гол тал болгон хөгжүүлж байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойг тохиолдуулж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, Хятад Малайзын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг түргэн хөгжүүлэх ёстой гэв.

    Тэрээр, хөрш зэргэлдээ орнуудтай найрсгаар харилцаж, хамтаар хөгжихөд Хятад улс бэлэн байна. Ирэх жилд Малайз АСЕАН-ы дарга орноор ажиллана, Хятад улс идэвхтэй дэмжлэг үзүүлэх бөгөөд холбогдох орнуудтай хамт Хятад АСЕАН-ы харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе