• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ бол МУ-ын хамтын ажиллагааны урт хугацааны, найдвартай, тогтвортой түнш мөн

CRI       (GMT+08:00) 2014-06-25 10:35:55

     БНХАУ бол МУ-ын хамтын ажиллагааны урт хугацааны, найдвартай, тогтвортой түнш мөн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 24-ний өдөр Улаанбаатарт МУ-ын Ерөнхий сайд Н. Алтанхуягтай уулзахдаа хэллээ.

      Тэрээр хэлэхдээ, хоёр талын хамтын хүчин чармайлтаар өнгөрсөн онд хоёр орны Ерөнхий сайдын гарын үсэг зурсан "Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-ийг их сайн хэрэгжүүлж, нааштай ахиц хийлээ. БНХАУ бол МУ-ын хамтын ажиллагааны урт хугацааны, найдвартай, тогтвортой түнш мөн. Хоёр орны хөгжлийн стратегитйг холбож, харилцан ашигтай байх зарчмыг амьдралд хэрэгжүүлэхэд Хятад тал бэлэн байна. Харилцан итгэлцлээ бэхжүүлэх үндсэн дээр хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг байнга өргөтгөн гүнзгийрүүлэх ёстой гэжээ.

       Монгол Хятадын өндөр дээд хэмжээний хэлхээ холбоо улам өргөжин, хоёр орны хамтын ажиллагаа ирмүүн хөгжиж, хоёр тал дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайж байна. Хятадын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх арга замыг нааштай хайхад Монголын тал бэлэн байна гэж Н. Алтанхуяг хэллээ. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе