• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И: Хятад Монголын харилцаанд хөгжлийн чухал боломж тохиож байна

CRI       (GMT+08:00) 2014-06-25 10:39:24

      БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 24-ний өдөр Улаанбаатарт МУ-ын Гадаад харилцааны сайд Л. Болдтай хэлэлцээ хийх үед хэлэхдээ, өнөө Хятад Монголын харилцаанд хөгжлийн чухал боломж тохиож байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, МУ-тай харилцаагаа хөгжүүлэх явдлыг Хятадын тал ямагт хөрш орнуудын гадаад харилцааны чухал байранд тавьсаар ирсэн юм. Өнөөдөр Хятад Монгол хоёр орны ашиг сонирхол урьд өмнө байгаагүй хэмжээнд нэгдэж, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өргөн хүрээнд гүнзгийрэн хөгжиж, хөгжлийн урьд өмнө байгаагүй нөхцөл боломж нүүрлэж байна. Монголын талтай хамтаар чармайж, өнөөгийн чухал нөхцөл боломжийг алдалгүй ашиглаж, өндөр дээд хэмжээний харилцаагаа эрчимжүүлэн, цаашдын хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлага, гол үүрэг зорилт болон үндсэн сэтгэхүйг стратегийн түвшинд тодорхойлж, хоёр орны харилцааг хөгжлийн шинэ үе шатанд оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Хятад Монгол хоёр орон бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Хятадын тал "элэгсэг дотно, чин үнэнч, харилцан ашигтай, уужим багтаамжтай" байх хөрш орнуудын гадаад харилцааны үзэл санааны дагуу Монголын талтай сайн хөршийн найрсаг харилцаагаа цаашид хөгжүүлэх болно. Монголын талтай хамтаар стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөж, олон талт хамтын ажилагаагаа эрчимжүүлж, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг байнга шинэ агуулгаар баяжуулахад Хятадын тал бэлэн байна гэж Ван И хэллээ.

      Монгол Хятадын харилцаа түүхийн хамгийн сайхан үедээ байна. Хятадын талтай ойлголцол солилцоогоо эрчимжүүлж, хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хүмүүсийн хэлхээ холбоог нэмэгдүүлэн, олон улсын болон бүс нутгийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэж Л. Болд хэллээ.

      Хоёр тал мөн бүс нутгийн болон халуун цэгийн асуудлаар санал бодлоо солилцов. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе