• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын харилцан нөхөх болон том төслийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгох ёстой

CRI       (GMT+08:00) 2014-06-25 10:47:00

      БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 24-ний өдөр Улаанбаатарт Монгол Хятадын Эдийн засаг худалдааны хамтарсан комиссын Монголын талын дарга, МУ-ын Шадар сайд Д. Тэрбишдагватай уулзах үе хэлэхдээ, Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд харилцан нөхөх болон том төслийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгох ёстой.

      Хятад Монгол бол найрсаг хөрш, хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орны эдийн засаг маш их хэмжээнд харилцан нөхдөг учраас харилцан ашигтай хамтаар хожиж, хамтаар хөгжих бүрэн боломжтой юм. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг Хятадын тал маш чухалд үзэж, Монголын талтай хамтаар чармайж, харилцан нөхөх болон том төслийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгож, хоёр талын зам тээвэр, уул уурхай цахилгаан эрчим хүч, эрчим хүчний эх баялаг, банк санхүүгийн хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны бэлэгдэл болохуйц төслүүдийг хэрэгжүүлж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг түргэн хөгжүүлэхийг хүсэж байна.

      Хятадын тогтвортой хөгжил нь МУ-д чухал боломж авчирлаа. Хоёр орны удирдах хүмүүсийн хичээл зүтгэлээр хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бодитой үр дүнд хүрч, хөгжлийн саруул уудам хэтийн төлөвтэй байна. Хятадын талтай харилцан нөхөх салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, том төслийн хамтын ажиллагааг нааштай судлахад Монголын тал бэлэн байна гэж Д. Тэрбишдагва хэлсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе