• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын харилцааны хөгжилд "цаг, нөхцөл, хүсэл тэмүүлэл" бүрдэв

CRI       (GMT+08:00) 2014-06-25 10:50:31

        БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 24-ний өдөр Улаанбаатарт МУ-ын Гадаад харилцааны сайд Л. Болдтай хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчидтэй уулзахдаа, өнөө Хятад Монголын харилцааны хөгжилд "Тэнгэрийн цаг, нөхцөл байдал, хүний сэтгэл" бүрдэж, хөгжлийн чухал боломж ирж байна гэж хэллээ.

        Тэрээр хэлэхдээ, "Тэнгэрийн цаг" гэдэг бол энэ онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 20 жилийн ой болон хоёр орны найрсаг солилцооны жил тохиож байгааг хэлж байна. "Нөхцөл байдал" гэсэн нь хоёр тал эдийн засгийн хөгжлийн талаар маш их хэмжээнд харилцан нөхөж болох хамтын ажиллагааны түнш учраас харилцан ашигтай хамтаар хожиж, хамтаар хөгжих бүрэн боломжтой гэснийг хэлж байна. "Хүний сэтгэл" гэсэн нь хоёр орон бол сайн хөршийн найрсаг харилцаатай, МУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс хөрш орнуудын гадаад харилцааны чухал байранд тавьсаар ирсэн бөгөөд Монголын тал ч Хятадтай харилцаагаа хөгжүүлэх явдлыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлд тавьсаар ирсэн явдлыг хэлж байгаа юм. Дарга Ши Жиньпингийн дэвшүүлсэн хөрш орнуудын гадаад харилцааны "элэгсэг дотно, чин үнэнч, харилцан ашигтай, уужим багтаамжтай" байх үзэл санааг хоёр орны хамтын ажиллагааны бүх салбарт хэрэгжүүлхэд бид бэлэн байна гэжээ. Энэхүү ховор тохиолдох нөхцөл боломжийг ашиглан хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны шинэ хэтийн төлөвийг хамтаар нээхийг хүсэж байна гэж тэрээр илэрхийлэв.

        Ван И хэлэхдээ, Хятад Монгол хоёр тал бие биеийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, нөгөө талынхаа гол чухал ашиг сонирхол болон анхаарлыг харгалзаж, бие даан сонгосон хөгжлийн замыг ойлгох ёстой гэжээ. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе