|
|
||
2014 оны Хятад, Монголын Найрсаг солилцооны жилийн хүрээнд болсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өдөрлөг 6-р сарын 27-ны өдөр Дархан-уул аймагт амжилттай болж өнгөрлөө. Соёлын өдөрлөгт " Түнляо- Дархан" найрамдалт хотын арга хэмжээний нээлт, "Өнөөдрын Хорчин" гэрэл зургын үзэсгэлэн, "Хорчины дуулал" уран сайханы тоглолт, Монгол ном сэтгүүл бэлэглэх ёслол, Уламжлалт ардын эмнэлгийн үзлэг оношилгоо зэрэг арга хэмжээ боллоо. Өвөр Монголын зүүн хэсгийн Хорчины тал нутаг байрладаг Түнляо хот болон Дархан хот нь 2011 онд Найрамдалд хот бололцох санамж бичигт гарын үсэг зурсан юм байна. Дархан-уул аймагт болсон энэ соёлын өдөрлөгт Түнляо хотын Засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дарга Ү Сүивэнь тэргүүтэй төлөөлөгчид Дархан-уул аймагт айлчилж, гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулан, уран сайханы тоглолт гаргаж, Түнляо хотын 1,5 сая монголчуудыг багтаасан 3 сая гаруй ард түмний халуун дулаан мэндчилгээ, дотно найрсан сэтгэлийг Дархан-уул аймгийн ард түмэнд дамжуулсан байна. Дархан-уул аймгийн Засаг дарга Насанбат тэргүүтэй албаны хүмүүс болон үзэгчид олон Хорчин нутгийн өнгө үзэмж, тэр нутгийн ард түмний аж амьдралтай танилцаж, Хорчин ардын дуу хөгжим, уран бүжгийг маш талархалтайгаар хүлээн авч сонирхон үзсэн байна. Соёлын өдөрлөгийн арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн алба болон БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дэд дарга Чэнь Баочуань Дархан-уул аймгийн Засаг дарга Насанбаттай уулзалат хэлэлцээ хийж, хоёр талын найрсаг хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна. \ ХОУРадиогйин сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |