• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын соёлын өдөрлөг Архангай аймагт болов

CRI       (GMT+08:00) 2014-07-01 18:03:09

       2014 оны Хятад, Монголын Найрсаг солилцооны жилийн хүрээнд болсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өдөрлөг 6-р сарын 29-ний өдөр Архангай аймагт амжилттай болж өнгөрлөө. Соёлын өдөрлөгт "Өвөр Монголын уламжлалт Монгол ангаах ухаан" гэрэл зургын үзэсгэлэн, МУХУИС-ын дарханы салбар болон Цай Хүн дунд сургуулид Монгол ном сэтгүүл бэлэглэх ёслол, Хятад Монголын найрамдлын 4-р цэцэрлэг болон Хөх-хотын Монгол цэцэрлэгийн найрсаг уулзалт, Хятад Монголын найрсаг уран сайханы тоглолт, Уламжлалт ардын эмнэлгийн үзлэг оношилгоо зэрэг арга хэмжээ боллоо. Архангай аймаг нь Өвөр Монголын Улаанхад хоттой найрамдалт хотын харилцаатай юм байна. Соёлын өдөрлөгийн арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн алба болон БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дэд дарга Чэнь Баочуань Архангай аймгийн Засаг дарга Бат-эрдэнэтэй уулзалат хэлэлцээ хийж, хоёр талын найрсаг хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна. \ ХОУРадиогйин сурвалжлагч М. Цэцэн \

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе