|
|
||
Хятад улсын дарга Ши жиньпин 3-ны үдээс өмнө тусгай онгоцоор Бээжингээс БНСУ руу нисч, тус улсад хийх хоёр хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлжээ. Ши Жиньпин Хятад улсын даргын хувиар анх удаа БНСУ-д айлчилж байгаа нь олны анхаарлыг ихээр татаж байна.
Дарга Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн өнгөрсөн онд Хятадад айлчилсны хариу айлчлал юм. Хятадын талын мэдээлснээр, дарга Ши Жиньпин Пак Гын Хетэй хэлэлцээ хийж, БНСУ-ын Парламентын дарга Чунг Үи Хва, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Чунг Номг Вонтой уулзаж, Сеүлийн их сургуульд лекц унших бөгөөд эдийн засаг худалдааны холбогдох арга хэмжээд оролцоно.
Энэ удаагийн айлчлалын үр дүн болон улс төр, эдийн засаг худалдаа, соёл иргэншил зэрэг салбарын хамтын ажиллагаанд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байна. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |