|
|
||
Ши Жиньпин дарга хэлэхдээ, Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосон 22 жилийн туршид хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа чухал амжилтад хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт улс орон хоорондын харилцааны хөгжлийн жишээг харуулсан юм. Одоогийн хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эхлэлийг тавих ихээхэн боломжтой юм. Хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэх нь энэ удаагийн айлчлалын гол үүрэг юм. Хятад БНСУ хөрш орны эе эвийг эрхэмлэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, энх тайван тогтвортой байдлыг ханган, нийтийн улс гэрээ хамгаалах, хүмүүнлэгийн харилцааг эрчимжүүлэн, найрамдлын гүүр байгуулах ёстой юм. Энэ удаагийн айлчлал найрсаг, хамтын ажиллагаа, хөгжил, энх тайвныг бэхжүүлсэн айлчлал болно гэдэгт итгэж байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |