|
|
||
92 настай Дороти Давти, 91 настай Жорж Давти нар Английн Манчестер хотын оршин суугчид байжээ. Дороти 6 сарын 1-нд гэнэт нас барахад Жорж мөн уушгины халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэн удалгүй нас баржээ. Хоорондоо 10 цагийн зайтай ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэдний үнэнч хайрын түүх, 68 жилийн амьдрал нь үр хүүхэд, олон хүний сэтгэлийг уяраажээ.
Доротигийн анхны нөхөр Виктор нь Дэлхийн Хоёрдугаар дайнд амь үрэгдсэнээр гэрлээд дөрөвхөн сар болж байсан Дороти бэлэвсэрч хоцорчээ. Жорж Виктор нар нэг сургуулийн найзууд байсан бөгөөд цэрэгт ч хамт алба хааж байжээ. Виктор амь үрэгдсэний дараа Жорж Дороти руу байнга захидал бичиж, сэтгэл санааг нь тайтгаруулж байхдаа хайр сэтгэлтэй болсон гэдэг. Дайны дараа тэд Стэйлибриж дээр анх болзож, болзоонд ирэхдээ Жорж гартаа сонинтой, Дороти сарнай барьсан байжээ.
Хуримынхаа дараа тэд Пол болон Аллан хэмээх хоёр хүү төрүүлж өсгөжээ. Дайны дараа Жорж талхчин, Дороти үсчин болсон байна. Тэтгэвэрт гараад тэд ач нараа харж, гэр бүлийн аз жаргалаа бүтээхийн хажуугаар заримдаа эмнэлэгт сайн дураараа ажиллаж байв.
Тэдний хүү Пол, "Эцэг эх минь 68 жил амьдрахдаа бие биенээсээ нэг ч өдөр хол байгаагүй. Тэд гэр бүлдээ хайртай, бүхий л хэрэгт санаа тавьдаг байсан. Тэнгэрийн орон руу ямар ч харуусах зүйлгүй, сэтгэл амар хамтдаа явцгаалаа" гэлээ. Тэднийг зэрэгцүүлэн оршуулна, Доротигийн авсан дээр сонин, Жоржийн авсан дээр сарнай цэцэг байрлуулжээ. /Орчуулсан: Э.Эрдэнэсувд/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |