• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Замын-Үүдэд БНХАУ-ын Ерөнхий Консулын Газар нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2014-07-03 17:55:34

       7-р сарын 3-нд БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын Газрын нээлтийн ёслол, төрийн далбаа мандуулах ёслол боллоо. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ше Каншэн, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар нээлтийн ёслолд оролцов. БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли Шянян нээлтийн ёслолыг даргалж, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ван Шяолүн Ерөнхий Консулын Газар албан ёсоор нээгдсэнийг зарлалаа. Монгол улсын төлөөлөгчид болон Хятадын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч, хилийн чанадад амьдарч буй Хятадын иргэд зэрэг нийт 100 гаруй төлөөлөгч уг арга хэмжээнд оролцжээ.

       Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ше Каншэн, Хятад Монгол хоёр орон уул усаараа залгаа, хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа урт удаан түүхтэй билээ. Ойрын жилүүдэд хоёр орны удирдагчдын хамтын хүчин зүтгэлээр Хятад Монголын харилцаа тасралтгүй бэхжин хөгжиж, бүс нутгийн харилцааны жишиг болж, хоёр орны ард иргэдэд бодит ашиг тусаа хүртээж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсан юм гэлээ.

        Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг МУ-ын засгийн газрыг төлөөлөн Ерөнхий Консулын газар байгуулагдаж байгаа явдалд халуун баяр хүргээд Хятад Монголын харилцааны хөгжил, хоёр орны ард түмний найрамдлыг өндрөөр үнэлэв. БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын Газар нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжлийг улам бэхжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе