• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сөүлийн их сургуульд лекц уншив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-04 16:27:36

    Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр БНСУ-ын Сөүлийн их сургуульд "БНХАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны сайн сайхан ирээдүйг хамтран цогцлоож, Азийн хөгжлийн агуу үйлсийг хамт биелүүлье" сэдэвт лекц уншиж, хоёр орны найрамдал, Хятадын ирээдүй, хоёр орны хамтын ажиллагааны тухай ярьж, Хятад улс ямагт энх тайвныг хамгаалж, хамтын ажиллагааг ахиулан, хичээнгүйлэн суралцдаг улс юм. БНСУ-тай хамтын хөгжлийн, бүс нутгийн энх тайвны, Азийг хамтаар мандуулах, дэлхийн хөгжлийн хамтран ахиулах түнш болоход Хятад улс бэлэн байна гэжээ.

    Тэрээр, хоёр орны залуус БНХАУ, БНСУ-ын найрамдлын шударга уламжлагч болж, Азийн сэргэн мандалтанд идэвхтэй оролцохыг уриалжээ.

    Ши Жиньпин, 5000 жилийн түүх соёлтой Хятад улсын хойшдын замналын асуудалд олон сая хүн анхаарал хандуулж байна.

    Би үүнийг гурван талаар тодорхойлъё: Нэгд, Хятад улс бол ямагт энх тайвныг хамгаалдаг улс. Хоёрт, Хятад улс бол ямагт хамтран ажилладаг улс. Гуравт, Хятад улс ямагт хичээнгүйлэн суралцдаг улс юм гэжээ.

    Тэрээр, энх тайвныг хамгаалан, хамтран ажиллаж, хичээнгүйлэн суралцахыг эрхэмлэдэг Хятад улс БНХАУ, БНСУ-ын харилцаанд шинэ боломж олгох нь лавтай хэмээн цохон тэмдэглэжээ.
\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе