|
|
||
3-нд Сөүл хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний явцад хоёр орны хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааны хөгжлийн туршлагыг нэгтгэн дүгнэж, шинэ нөхцөлд хэрхэн хамтран ажиллах талаар төлөвлөгөө гаргаж, хоёр орны тэргүүн олон нийтлэг ойлголтонд хүрчээ.
БНХАУ, БНСУ стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулж, улмаар хоёр орныг хамтын хөгжлийн, бүс нутгийн энх тайвны төлөө зүтгэгч, Азийн сэргээн мандалтын төлөө хамтрагч, дэлхийн цэцэглэл хөгжлийн ахиулах түнш болгохоор шийджээ.
Ши Жиньпин, Хятад, Солонгосын харилцаа үсрэнгүй хөгжлийн гараандаа байна. Хоёр тал хөгжлийн энэ боломжийг хамтдаа бүрэн ашиглаж, бэрхшээлтэй хамт тэмцэж, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, хоёр орныг хамтын хөгжлийн, бүс нутгийн энх тайвны төлөө зүтгэгч, Азийн сэргээн мандалтын төлөө хамтрагч, дэлхийн хөгжлийг ахиулах түнш болгохын төлөө хүчин зүтгэх ёстой.
Одоогийн болон хожмын хэсэг хугацаанд дараагийн хэдэн ажлыг голчлон хийх хэрэгтэй байна гэжээ. Нэгд, улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг нухацтай хийх хэрэгтэй. Миний бие ерөнхийлөгч Пак Гын Хэтэй байнга харилцаж, харилцан сонирхож буй томоохон асуудлаар санал бодлоо солилцоход бэлэн байна.
Хоёр орны засгийн газар, парламент, улс төрийн нам хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааны механизмыг хоёр тал гүйцэд ашиглаж, итгэлцлээ нэмэгдүүлэхдээ хоёр орны батлан хамгаалах салбарын саадгүй нэвтрэх утсыг эртхэн ажиллуулж, хоёр орны хууль хэрэгжилтийн байгууллага, үндсэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх, тэнгисийн хууль хэрэгжилт, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 2015 он гэхэд хоёр орны харьяа тэнгисийн усан хилийг тогтоох хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлэх хэрэгтэй.
Хоёрт, эдийн засаг худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. 2015 онд хоёр талын худалдааны хэмжээг 300 тэрбум ам.долларт хүргэхийн тулд, хоёр тал шинэ эрчим хүч, цахим холбоо, ухаалаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүрээлэн буй орчин, дэвшилтэт шинэ технологи, нүүрстөрөгч бага ялгаруулдаг бохирдолгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг шинэ аж үйлдвэрийг зохион бүтээх хамтын ажиллагааны өсөлтийн цэгийг нэмэгдүүлж, банк санхүү, хөрөнгө оруулалт, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй.
БНХАУ-ын тал БНСУ-д юаниар тооцоо хийх төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал хэлэлцээний эрчээ нэмэгдүүлж, оны сүүлчээс өмнө Хятад, Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээр хийх тухай хэлэлцээг дуусгахыг хүсэж байна. БНСУ-ын аж ахуйн нэгжүүд Хятадын төв, баруун нутагт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, өөр өөрийн давуу талтайгаа уялдуулан, гуравдагч оронтой хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болно.
Гуравт, хүмүүнлэгийн салбарын солилцоог идэвхтэй өрнүүлэх. Хоёр орны хүмүүнлэгийн солилцооны механизмыг сайтар хэрэгжүүлж, 2015, 2016 онд аялал жуулчлалын оны арга хэмжээ зохион байгуулж, 2016 он гэхэд хоёр орон хоорондын жуулчлалыг давхацсан тоогоор 10 саяд хүргэнэ. Үүний тулд хоёр тал харилцан албаны паспортаар визгүй зорчих, энгийн паспортаар богино хугацаанд визгүй зорчих зэрэг арга хэмжээ авч болно. Залуусын солилцоог нэмэгдүүлж, 2015 оноос эхлэн 5 жилийн хугацаанд Хятад улс Солонгосын шилдэг залуусаас жил бүрд 100-г нэмэн урьж, Хятадад айлчлуулна. Хоёр орон хулсны баавгайн судалгааны талаар хамтарч ажиллахыг Хятад улс дэмжинэ.
Дөрөвт, бүс нутаг, олон улсын үйл хэрэгт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. БНХАУ, БНСУ-ын талтай хамт Азийн дэд бүтцийн барилга байгуулалтын хөрөнгө оруулалтын банк байгуулах бэлтгэл ажил хийж, БНСУ-ын талтай Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүс байгуулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. 2015 онд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой, Хятадын Японы милитаризмын эсрэг дайны ялалт, Солонгосын хойгийг мэдэлдээ авсан 70 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан хоёр тал ой тэмдэглэх арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж болно гэжээ.
Ши Жиньпин дарга БНСУ-д айлчилж байгаад Пак Гын Хэ талархал илэрхийлээд БНСУ, БНХАУ стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосноос хойш, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарсан юм. Хоёр тал томоохон асуудлаар харилцаа холбоотой байж, нягт хамтарч ажиллаж ирсэн. Хоёр орны харилцааны үндэс суурь улам бат бэх болж байна.
БНСУ олон БНХАУ өөр өөрийн сайн сайхан мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. БНХАУ өөрчлөлт шинэчлэлтээ бүх талаар гүнзгийрүүлэхийг БНСУ-ын тал дэмжиж, Хятадын мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. БНСУ-ын мөрөөдөл, Хятадын мөрөөдлийг уялдуулбал Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд тус дөхөм үзүүлэх болно. Азийн дэд бүтцийн барилга байгуулалтын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай БНХАУ-ын талын гаргасан санаачилгыг БНСУ-ын тал сайшаан дэмжиж, Хятадын талтай байнга харилцаа холбоотой байх болно. АПЕК-ийн удирдагчдын албан бус хурлыг Хятад улс энэ онд амжилттай зохион байгуулахыг бид дэмжинэ гэжээ.
Хоёр орны тэргүүн Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов. Ши Жиньпин, Хятад улс Солонгосын хойгийн асуудлаар төв голч байр суурь баримталж, цөмийн зэвсэггүй болгохоор хүчин чармайлт гаргаж, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хамгаалж, хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэхийг санаачилна.
Талууд байдлыг тогтоон барьж, цаашид дэврэхээс сэргийлэх ёстой. Хятад улс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн санаачилсан Солонгосын хойгийн итгэлцлийн үйл явцыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд Өмнөд, Умард Солонгос харилцаагаа сайжруулж, эв нэгдэл хамтын ажиллагааг хөгжүүлэн, эцсийн бүлэгт энх тайвныг хүсэж байна гэжээ.
Уг асуудлаар хоёр тал 4 зүйлийн санал тохиролцоонд хүрэв. Нэгд, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй болгож, тогтвортой байдлыг хамгаалах нь 6 талт хэлэлцээний талуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Талууд хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэх ёстой.
Хоёрт, 6 талт хэлэлцээний гишүүн орнуудын 2005 оны 9-р сарын 19-нд тохиролцсон хамтарсан мэдэгдэл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг сайтар биелүүлэх ёстой.
Гуравт, талууд 6 талт хэлэлцээг үргэлжлүүлэн ахиулж, хоёр тал ба олон талт хэлэлцээг эрчимжүүлэх ёстой.
Дөрөвт, хэлэлцээний гишүүн орнууд нийтлэг ойлголтоо баталгаажуулж, 6 талт хэлэлцээг дахин эхлүүлэх нөхцөл бүрдүүлэх ёстой. 6 талт хэлэлцээний төлөөлөгчдийн дарга нар төрөл бүрийн арга хэлбэрээр хэлэлцээ хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор хүчин чармайлт гаргах ёстой.
Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн Хятад Солонгосын гадаад харилцаа, тогтвортой хөгжил, банк санхүү, байгаль орчин, орон нутаг, гааль, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцов. Мөн "БНХАУ, БНСУ-ын хамтарсан мэдэгдэл" гаргав. Уулзалтын дараа хоёр улсын тэргүүн сэтгүүлчидтэй уулзжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |