• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркелтэй уулзлаа

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-07 21:03:09

        Хятад Улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Дяо Юйтай төрийн зочид буудалд Германы канцлер Ангела Меркелыг хүлээн авч уулзлаа. Хятад Герман хоёр орны харилцааны хөгжлийг хоёр талаараа нааштай үнэлж, хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, Хятад Герман хоёр орны стратегийн агуулагыг байнга дээшлүүлнэ гэж хоёр тал илэрхийлжээ.

        Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны 3-р сад миний бие Герман Улсад төрийн айлчлал хийж, хоёр тал хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн хаилцааны шинэ цэгийг тогтоосон. Хоёр тал одоо яг шинэ бөгөөд чухал механизм жич түүний ололт амжилтыг мэдэгдэх болно. Таны Хятад Улсад хийж буй энэ айлчиллаар хоёр тал хамтын ажиллагааны олон баримт бичгүүдэд гарын үсэг зурсан, тэр нь хоёр талын харилцаанд шинэ түлхэх хүч нэмэрлэх нь лавтай юм гэжээ.

        Меркел хэлэхдээ, Ши Жиньпин даргын манай оронд хийсэн төрийн айлчлал амжилтанд хүрч чадсан нь Хятад Германы харилцаа аятай сайн байгааг дахин гэрчилсэн юм. Хятад Германы засгийн газар хоорондын хэлцэл зөвшилцлийн механизмээр дамжуулан, хоёр орны яриа хэлцэл, шинийг бүтээх хамтын ажиллагааг эрчимжүүлж, банк санхүү, аж үйлдвэрийн мэдээлэлжүүлэлт, сансар огторгуй болон агаарын тээвэр, нийгмийн асрамжийн баталгаа зэрэг салбарт шинэ ахицанд хүрэхийг Германы тал хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе