• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Германы ерөнхий сайд нар сэтгүүлчидтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-07 16:45:16

        Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 7-нд Ардын хурлын их танхимд Германы Канцлер Меркельтэй яриа хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдтэй уулзжээ.

        Ли Кэчян, яриа хэлэлцээний үр дүнгийн талаар танилцуулахдаа, энэ удаагийн уулзалтаар хоёр орон өндөр түвшний санхүүгийн яриа хэлцлийн механизмыг бий болгож, инноваци, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалтыг эрчимжүүлэх тал дээр санал нэгдсэн.

        Хоёр орон харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтдаа урагшлах замаар замнаж, Хятад Герман хоёр орны харилцаа шинэ амжилт, ахицад хүрэхэд хүчин зүтгэх болно гэлээ.

        Ангела Меркель хэлэхдээ, Герман улс Хятад улстай хамтдаа Засгийн газар хоорондын яриа хэлцлийн механизмыг ашиглан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтарсан судалгаа болон зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэн, шинэ хотжилт, эрчим хүчний хэмнэлтийг өргөжүүлэн, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. Олон улсын бүс нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, асуудлыг шийдэхийн тулд хамтран ажиллаж, хамтын хөгжлийг биелүүлэх ёстой. Хятад улс Европын холбоо болон еврог дэмжиж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе