• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Ангела Меркельтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-07 09:38:13

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-ны өдөр Бээжинд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзжээ.

       Ли Кэчян хэлэхдээ, Герман улс бол Хятадын хамтын ажиллагааны чухал түнш, өдгөө хоёр орны харилцаа нь өндөр төвшинд тасралтгүй шат өгсөж байна. Германы талтай хамтаар Хятад-Германы стратегийн тал бүрийн түншийн харилцааг үргэлжлүүлэн эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн. Хятад улс хэзээд хөгжлийг тэргүүлэх үүргээ болгож, иргэдийнхээ амьжиргааг сайжруулахыг тэргүүн сонголт болгодог. Бидний хөгжил нь олон улсын энх тайван, тогтвортой орчинг шаардана. Хятад улс энх тайванч хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, Германы хамтаар дэлхийн олон оронтой хамтаар өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг цогцлохоор цуцалтгүй чармайх болно гэжээ.

       Ангела Меркель хэлэхдээ, Герман-Хятадын харилцаа нь маш чухал хоёр талт харилцаа байж, яриа хэлцэл болон солилцоо өдөр ирэх тусам нягтарч байна. Саяхан Хятадын Чэндү хотод хийсэн айлчлал надад маш гүн сэтгэгдэл үлдээлээ. Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр нягт зөвшилцөж, хоёр оны харилцааг нэн өндөр төвшинд гаргаж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хамтаар хамгаалахад Германы тал бэлэн байна гэжээ.

       ХБНГУ-ын канцлер Ангела Меркель БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар 6-р сарын 8-нд Хятад улсад албан ёсны айлчлал хийж эхэлсэн .Энэ нь Германы канцлерын хувиар Хятад улсад хийж байгаа түүний долоо дахь айлчлал юм.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе