• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Эдийн засгийн хөгжлийн журмыг танин журамлах хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-08 21:13:52

 

     ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-р сарын 8-ны өдөр эдийн засагчдын хурлыг даргалан, одоогийн эдийн засгийн байдал болон цаашид хийх ажлын талаар  мэргэжилтэн судлаачдын санал санаачилгыг сонссон байна. Тэрээр тэмцлийн зорилтоо биелүүлэхэд эдийн засгийн бүтээн байгуулалтаар төв болгохыг заавал баримтлах хэрэгтэй. Хөгжил бол  улсаа мандуулах тэргүүн чухал үүрэг юм. Эдийн засгийг тасралтгүй тогтвортой эрүүл хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжил нь эдийн засгийн жам хуулийг сахисан шинжлэх ухааны үндэслэлтэй  хөгжил байх хэрэгтэй, байгалийн жамыг дагасан тогтвортой хөгжил байх хэрэгтэй. Олон шатны намын хороо , захиргаа улс төр эдийн засгийн ухааныг сайтар суралцан ашиглаж, эдийн засгийн хөгжлийн журмыг санаачилгаатай танин, улам сайн журамлаж, өөрчлөлт нээлтийн хэмжээг тасралтгүй дээшлүүлэн, эдийн засаг нийгмийн хөгжлийн удирдан, эдийн засгийн нийгмийн хөгжлийн чанар чансаа, үр ашгийг баталгаажуулах чадвар, төвшнөө дээшлүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэв.

    Ши Жиньпин мэргэжилтэн судлаачдын саналыг сонсож, санал бодлоо солилцжээ.

    Хятад улс тогтвортой эрүүл хөгжих ашигтай боломж тохиож байна. Бид улс орноо хөгжүүлэх эрхийг өөрөө бат эзэмшиж байна. Хөгжлийн хэлбэрийг өөрчилж бүтцэд тохируулалт хийх нь иргэдийн хүсэл, чиг хандлага болж байна гэж Ши Жиньпин онцолжээ.


 


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе