|
|
||
Хятад Америкийн стратеги ба эдийн засгийн 6 дахь ээлжийн хэлэлцээний хүрээн дэх Хятад Америкийн стратегийн аюулгүй байдлын 4 дэх хэлэлцээ 8-ны өдөр Бээжин хотноо эхлэв.
Хятадын гадаад харилцааны яамны дэд сайд Жан Ейсүй, Америкийн төрийн нарийн бичгийн байнгын орлогч дарга Бурнс нар хэлэлцээг даргалж, Хятадын ардын чөлөөлөх армийн ерөнхий штабын орлогч дарга Ван Гуаньжун, Хятадаас Америкад суугаа элчин сайд Цүй Тянькай, Америкийн батлан хамгаалахын дэд сайд Вормус, Америкаас Хятадад суугаа элчин сайд Баукас нар оролцов.
Хоёр тал шударга, ажил хэрэгч, бүтээлч байдалд харилцан сонирхож буй стратегийн аюулгүй байдал, ерөнхийлсөн аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцож, ойлголцлоо гүнзгийрүүлсэн байна. Хятад Америкийн стратегийн аюулгүй байдлын хэлэлцээний механизмыг цаашид хөгжүүлж, хоёр талын харилцан итгэлцэл ба хамтын ажиллагааг ахиулна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |