• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн хэлэлцээ Бээжинд болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-09 11:16:53

    БНХАУ, АНУ-ын стратеги ба эдийн засгийн 6 дахь хэлэлцээ, хүмүүнлэгийн солилцооны 5 дахь дээд зөвшилцлийн хамтарсан нээлтийн ёслол 9-ний өдөр Бээжин хотноо болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.

    БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Ван Ян, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчийн хувиар Ерөнхийлөгч Обамагийн төлөөлөгч Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Керри, Сангийн сайд Жакоб Лейний хамт стратеги ба эдийн засгийн хэлэлцээг даргална. Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн ,Америкийн төрийн нарийн бичгийн дарга Керри нар хүмүүнлэгийн солилцооны дээд зөвшилцлийг даргална.

    Эх сурвалжид тэмдэглэснээр, стратегийн хэлэлцээнд хоёр тал Хятад Америкийн харилцаа, улсын дотоод гадаад бодлого, хоёр талт харилцааны эмзэг асуудал, Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа ба харилцан сонирхож буй олон улс болон бүс нутгийн асуудал, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтын тухай санал бодлоо солилцоно. Эдийн засгийн хэлэлцээнд хоёр тал "харилцан хүндэтгэж, хамтаар ашиг хүртэх Хятад Америкийн эдийн засгийн түншлэлийн харилцаа" гол сэдвийн дор макро эдийн засаг ба бүтцийн өөрчлөлт, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, банк санхүүгийн шинэчлэл ба үндэстэн дамнасан хяналт удирдлагын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр тусгай хурал хийнэ. \Урьхан\



Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе