• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керритэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-07-10 20:47:55

     10-нд Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятад, Америкийн стратеги, эдийн засгийн 6 дахь яриа хэлцэл болон Хятад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны 5 дахь дээд хэмжээний зөвшилцөлд оролцсон Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сангийн сайд Жейкоб Лью зэрэг Америкийн төлөөлөгчидтэй   уулзав.

     Ши Жиньпин, Хятад, Америкийн стратеги, эдийн засгийн 6 дахь яриа хэлцэл болон Хятад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны 5 дахь дээд хэмжээний зөвшилцөл үр дүнд хүрч, Хятад, Америкийн харилцааг сайжруулах, хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Хоёр талын төлөөлөгчдийн хэсгийн шаргуу хүчин чармайлтыг үнэлж байна. Эдгээрийг хоёр тал сайтар хэрэгжүүлж, эерэг үр дүнд хүргэж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээхийг хүсэж байна гэв.

      Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, хоёр тал цаашид дараах   ажлыг сайтар зохицуулах хэрэгтэй байна гэлээ.  Нэгд, харилцаа холбоогоо эрчимжүүлэх. Ерөнхийлөгч Барак Обама энэ оны 11-р сард Бээжинд ирж АПЕК-гийн гишүүн орнуудын удирдагчдын албан ёсны бус уулзалтад оролцож, Хятад улсад айлчлахыг би хүлээж байна. Түүнчлэн цаашид ч түүнтэй харилцаа холбоотой байж, хамтаар сонирхож буй чухал асуудлаар цаг тухайд нь санал солилцож, хоёр орны харилцааны хөгжих чиг хандлагыг тогтооход  бэлэн байна. Хоёрт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх. Хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэтгэж, хоёр армийн харилцааг нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлт, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагааны нийтлэг ойлголт болон хэлэлцээрт хүрэхийг хичээж, бүс нутгийн эмзэг асуудлуудад харилцаа холбоо, зохицуулалтыг хадгалах. Гуравт, саад бэрхшээлийг багасгах. Хоёр тал   адил талаа нэгтгэн, ялгаатай талаа багасгах хэрэгтэй. Хоёр орны харилцаанд зөв эерэг  бүхнийг нэмэгдүүлж, харин  сөрөг зүйлийг багасгах  хэрэгтэй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе