• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын гадаад худалдааны хэмжээ нэмэгдэх хандлагатай байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-10 17:18:43

    10-нд Бээжин хотноо Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Жэн Юешэн, 2014 оны эхний хагаст Хятад улсын гадаад худалдааны экспорт импортын хэмжээ нэмэгдэх хандлагатай болсон бөгөөд сүүлийн хагаст нэмэгдлийн хурд эхний хагас жилээс илэрхий илүү болж байна. Бараа бүтээгдэхүүний гаалиар нэвтрэх үр ашгийг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж ажиллуулах өртгийг бууруулахын тулд Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсэд гаалиар нэвтрэхийг хялбарчлах бодлого хэрэгжүүлж, бүх Хятадын боломжтой бүсэд аажмаар дэлгэрүүлнэ гэжээ.

    Гаалийн ерөнхий газрын мөн өдрийн гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст гадаад худалдааны экспорт импортын нийт хэмжээ 12 триллион 400 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар буурчээ. Худалдааны ашиг 630 тэрбум 610 сая юаньд хүрч, 6.5 хувиар буурсан байна.
Сүүлийн хагас жилд Хятадын экспорт импортын нэмэгдлийн хурд эхний хагасаас илэрхий нэмэгдэж байгаа боловч жилийн өсөлтийн хэмжээг 7.5 хувьд хүргэхэд мөн л бэрхшээлтэй байна гэж Ерөнхий статистикийн газрын дарга Жэн Юешэн хэлэв.
\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе