|
|
||
Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америкийн стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээ болон хүмүүнлэгийн дээд хэмжээний зөвшилцөө нь хоёр орны итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа ахиулахад чухал тавцан боллоо. Хятад Америк хоорондын хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөсөө хавьгүй илүү байж, шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоох зөв чиглэлийг баримталж, мөргөлдөөн, сөргөлдөөнгүй байж, харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх зарчмыг бодитой хэрэгжүүлэх ёстой. Энэ нь хоёр оронд ашигтай төдийгүй, дэлхийн энх тайван хөгжилд ч туйлын чухал юм. Хятадын тал Америкийн талтай дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар ойлголцол болон зохицуулалтаа эрчимжүүлж, өөрийн өөрийн чухал ашиг сонирхол болон анхаарлыг хүндэтгэж, зөрчил маргаанаа эв зүйгээр зохицуулж, Хятад Америкийн харилцааны урт хугацаа эрүүл саруул тогтвортой хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |