|
|
||
Хятадын ШУА-ын 2014 оны диплом гардуулах ёслол 11-ний өдөр Бээжинд болж, тус хичээлийн жилд 9682 аспирант суралцаж доктор болон магистр цол хүртсэнийг тэмдэглэв. Ёслолын ажиллагаанд Хятадын ШУА-ын намын хорооны нарийн бичгийн дарга профессор Дэн Юн болон ШУА-ын судалгааны хүрээлэнгийн захирлууд, судлаачид оролцлоо.
ШУА-ын их сургуулийн захирал, Академич Дин Жүн Ли хэлсэн үгэндээ, улс орны түргэн хөгжил нь оюутнуудад хөгжин дээшлэх боломж завшаан олгож байна. Залуучууд та бүхэн өөртөө итгэлтэй байж, харилцан дэмжиж, насан туршдаа суралцаж, үнэ цэнийн тухай зөв үзэл ойлголттой байж нийгэмдээ үйлчлэх хэрэгтэй гэжээ. Хятадын ШУА-ын хотын байгаль орчны судалгааны хүрээлэнгийн захирал, докторантын удирдагч багш, судлаач Жү Юнгуань үг хэлж, төгсөгчид маань аугаа их хүсэл мөрөөдөл өвөрлөн, өөрийнхөө мөрөөдлийг эх орныхоо хэрэгцээ шаардлагатай нягт уялдуулах хэрэгтэй, зоригтойгоор шинэ нээлт хийж, эвтэй хамтран ажиллаж, судалгааны ажилдаа урам зоригтой байж, залуу насны цог хиймориор тулгарсан сорилтыг даван туулж, дэлхийн тавцанд гялалзаж яваарай гэж урамшуулав.
Хятадын ШУА-ын математик болон системийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн докторын зэрэг хамгаалагч Шю Дүн Шэн төгсөгчдийг төлөөлөн үг хэллээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |