• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк "стратегийн нефтийн нөөцийн хамтын ажиллагааны меморандум"-д гарын үсэг зурлаа

CRI       (GMT+08:00) 2014-07-11 10:05:34

      Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга, Хятадын эрчим хүчний үндэсний ерөнхий газрын дарга Ү Шиньшюн Америкийн эрчим хүчний яамны сайд Ернест Монизтай 10-нд "Хятадын эрчим хүчний үндэсний ерөнхий газар болон Америкийн эрчим хүчний яамны стратегийн нефтийн нөөцийн хамтын ажиллагааны тухай ойлголцлын меморандум"-д гарын үсэг зурлаа гэж Хятадын эрчим хүчний яам 10-мэдэгджээ.

      Ү Шиньшюн мөн өдөр Бээжинд Америкийн эрчим хүчний яамны сайд Е. Монизтай Хятад Америк хоёр орны занарын хийг нээн хөгжүүлэх, LNG худалдаа, AP1000 цөмийн цахилгааны төсөл, чулуужмал бус эрчим хүч тэрчлэн эрчим хүчний мэдээллийг хамтаар ашиглах зэрэг салбар дахь хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.

       Ү Шиньшюн хэлэхдээ, Хятад Америк хоёр орон эрчим хүчний салбарт стратегийн хамтын ажиллагаанд багагүй боломж бий, Хятад Америкийн эрчим хүчний салбарын сайн сайхан хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр оронд чухал ач холбогдолтой юм. Хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ойлголтыг тасралтгүй гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ салбарыг түргэн хайж, хамтын ажиллагааны төвшнөө дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

       Ернис Мониз Ү Шиньшюнгийн саналыг сайшааж байгаагаа илэрхийлжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе