• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Яруу найрагч, зохиолч Ч.Монголжав "Цагаан галбир" шүлгийн түүврээрээ бүх орны 12-р хугацааны "Таван нэг" төслийн тэргүүн шагнал хүртэв

CRI       (GMT+08:00) 2014-07-11 14:53:33

       Хятад улсын ӨМӨЗО-ны тал нутгийн соёлын 11-р наадмын төгсгөлийн үйл ажиллагаа Хөххотын улаан театрт болов. Бүх орны 12-р удаагийн "Таван нэг" төслийн шагнал хүртсэн дууны үг, ая зохиогч, жүжгийн зохиолч, яруу найрагч, туужисын зохиолчдод шагнал гардуулав.

       Шулуун-хөх хошууны яруу найрагч, зохиолч, зан үйл судлаач Ч.Монголжав 2012 онд Өвөр Монголын ардын хэвлэл хорооноос хэвлүүлсэн "Цагаан галбир" шүлгийн түүврээрээ "Таван нэг" төслийн тэргүүн шагналыг гардан авлаа. Энэ шагналыг Шулуун-хөх хошууны уран бүтээлчид анх удаа хүртэж байгаа юм.

      Ч.Монголжав нь наяад оны эхнээс уран бүтээлээ эхлүүлж, өгүүллэг тууж, яруу найраг, жүжгийн зохиол, дууны үг, шог жүжиг зэрэг олон төрлөөр туурвиж, ихээхэн алдартай уран бүтээлч болсон юм. Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар цахар үндэстний зан үйлийн талаар судалгааны ажил эрхэлдэг.

      Тэрээр 30 жил бүтээн туурвихдаа, "Уянгын бороо", "Цахар зан үйл", "Бүсгүй хүний үлгэр", "Цагаан галбир" зэрэг зохиол , эмхтгэсэн 6 түүвэр бүтээл хэвлүүлжээ. /Шулуун-хөх хошууны телевиз хороо Цэцэнгоо/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе