|
|
||
Тулгуур төрийн 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадам 7-р сарын 11-ний өдрийн 11 цагт Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж, МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж наадмыг нээж үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.
Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.
Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |