• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Грекийн ерөнхий сайд Самарастай уулзав

CRI       (GMT+08:00) 2014-07-14 10:04:41

      13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Грекийн Роде аралд очив. Тэрбээр Бразилд зохиогдох БРИКС-ын орнуудын удирдагчдын 6 дахь уулзалтанд оролцох, түүнчлэн Латин Америкийн 4 оронд төрийн айлчлал хийхээр очих замдаа энд техникийн дамжин өнгөрөх буулт хийж, Грекийн ерөнхий сайд Антонис Самарастай уулзан, хоёр орны харилцааны хөгжлийн талаар санал солилцсон байна.

      Ши Жиньпин, Хятадын тал, Грек улсын өрийн асуудлаа зохицуулах, эдийн засгийн сэргэлтээ ахиулах хүчин чармайлтыг цаашид ч дэмжих болно. Мөн Хятад улсын хөгжлийн илүү боломжийг Грекийн талтай хуваалцаж, хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг ахиулахад бэлэн байгаа гэв.

      Тэрээр, Европын интеграцчиллыг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжинэ. Европ тивийн хамт энх тайван, өсөлт, өөрчлөлт шинэчлэл, соёл иргэншлийн дөрвөн том түншийн харилцааг цогцлоон бүтээхэд бэлэн байна. Грек бол Европын Холбооны чухал гишүүн орон. Грекийн тал цаашид ч Хятад, Европын харилцааны хөгжлийг ахиулахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

      Антонис Самарас, Грек улс мэдээлэл холбоо, эрчим хүч, хүрээлэн буй орчны хамгаалалт, шинжлэх ухааны иноваци, орчин үеийн ложистик зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Грекийн боомт зогсоол, төмөр зам, нисэх онгоцны буудалд оруулах хөрөнгө оруулалт, менежментээ нэмэгдүүлж, Грек улсыг Европын зах зээлд нэвтрэх үүд хаалгаа болгохыг зорьж байна гэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе