• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзлаа

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-15 09:36:56

    БРИКС-ын орнуудын удирдагчдын 6-р уулзалтад оролцож байгаа Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 14-ний үдээс хойш Бразилийн Форталезад Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзлаа.

    Ши Жиньпин хэлэхдээ, та хоёр сарын өмнө Хятадад айлчилж, Шанхайд болсон Азийн итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлийн удирдагчдын уулзалтад оролцож, бид Хятад Оросын харилцааг цаашид хөгжүүлэх болон олон салбар дах хамтын ажиллагааны харилцааг цаашид өргөтгөх талаар түүхт нийтлэг ойлголтод хүрч, Хятад Оросын тал бүрийн стратегийн түншийн харилцааг хамтаар шинэ шатанд ахиуллаа. Хятад Оросын хамтын ажиллагааны талаар бид хэлснээ хийж, хийсэн бүхэн маань үр дүнд хүрч байна. Хоёр тал төмрийг халуун дээр нь давтах гэгчээр, тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлэхийг хүсч байна гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, дараагийн алхам Хятад Орос хоёр тал улс төрийн талаар харилцан дэмжилцэж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөтгөж, стратегийн чанартай том төслийг хамтаар судлан нээж, хамтаар дэлгэрүүлэн хэрэгжүүлж, хамтаар үйлдвэрлэн, цэргийн болон аюулгүйн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хүмүүнлэгийн салбарт хамтаар сургууль эрхлэх, соёлыг хамтаар хөгжүүлэхийг дэмжих ёстой гэжээ. Хоёр тал олон улсын үйл хэрэгт нэн олон хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг урагш ахиулж, үг хэлэх эрх болон нөлөөлөх хүчээ нэмэгдүүлж, дэлхийн менежментийг улам боловсронгуй болгож, олон улсын харилцааны ардчиллыг ахиулан, дэлхийн энх тайван хөгжлийг урагшлуулах ёстой гэжээ.

    Путин хэлэхдээ, өнөө Орос Хятадын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа маш сайн хөгжиж байна. Оросын тал Хятадын талтай хамтаар чармайж, тохиролцсон томоохон ажил хэрэгч гэрээ хэлэлцээрийг товлосон ёсоор тал бүрээр хэрэгжүүлж, хойшдын хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөж, эрчим хүч, шинжлэх ухаан технологи, сансар, зам харилцаа дэд бүтэц, валют солилцох зэрэг салбарт хамтран ажиллаж, Орос Хятадын байгалийн хийн баруун шугамын хоолойн хэлэлцээрийг эртхэн эхлүүлж, ШХАБ, 20-ын бүлэг зэрэг хүрээний зохицуулалт хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, ОУВС-ийн шинэчлэлтийг дэмжих замаар хамтран ажиллаж, интернетийн аюулгүй байдлыг хамтаар хамгаалах ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе