• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Зуматай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-15 09:50:11

    Тухайн орон нутгийн цагаар 7-р сарын 14-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бразилийн Форталезад Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Зуматай уулзлаа.

    Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жил би Өмнөд Африкт амжилттай айлчилж, хоёр талын харилцааг хоёр орны гадаад бодлогын стратегийн тулах цэг болон тэргүүлэх чиглэл болгохын зөвшөөрч, олон салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн юм. Нэг жилийн турш хоёр талын хамтын хүчин чармайлтаар, бидний тохиролцсон олон нийтлэг ойлголтууд урагштай хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, хоёр орны хамтын хөгжлийг ахиуллаа. Бид завшаан боломжийг алдалгүй, Хятад Өмнөд Африкийн харилцааг шинэ шатанд чармайн ахиулах ёстой, Ерөнхийлөгч Зума та энэ онд багтаан Хятадад айлчилж, ирээдүйн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хамтаар боловсруулахыг хүсч байна гэжээ.

    Зума хэлэхдээ, Өмнөд Африк аж үйлдвэржилт болон эдийн засгийн олон талтай хөгжлийг урагшлуулж, Африк тивийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөө хүчин зүтгэж байна. Хятадтай тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудал дээр ойлголцол болон зохицуулгаа нягтруулж, эдийн засаг худалдаа, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсч байна. Өмнөд Африкийн тал Хятадын аж ахуйн нэгжүүд Өмнөд Африкийн эдийн засаг нийгмийн хөгжилд идэвхтэй оролцохыг сайшааж байна. Би энэ онд багтан Хятадад айлчлан, хоёр орны хамтын ажиллагааны түвшинг цаашид дээшлүүлэхийг хүсч байна. Африкийн шуурхай арми байгуулах талаар Хятад улсын үзүүлсэн дэмжлэгт Өмнөд Африкийн тал талархаж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе