|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 14-ний үдээс хойно Бразилын Форталезад Энэтхэгийн Ерөнхий сайд Модитой уулзжээ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга хэлэхдээ, Хятад Энэтхэг хоёр том хөгжиж буй орон бөгөөд шинээр хөгжиж буй хоёр том зах зээлийн хувьд хөгжлийн түүхэн цаг үедээ байж, энх тайван, хөгжлийг хамгаас илүү нандигнаж, хоёр улсын хүсэл зорилго нь салшгүй холбоотой байдаг. Хятад Энэтхэг хоёр санаа нэгтэй байдаг нь дэлхийн анхаарлыг татсаар ирсэн. Хятад Энэтхэг нь хоёр талт харилцаа, бүс нутгийн ба дэлхийн стратегийн хамтын ажиллагааны мөнхийн түншүүд юм. Хамтдаа тэмцэж, энх тайван, хамтран ажилласан, чөлөөтэй хөгжлийг бий болгож, 2 тэрбум 500 сая хүнийг амгалан тайван амьдруулж, бүс нутаг түүнчлэн дэлхийн хөгжилд хүчин зүтгэх нь бидний хамтын ашиг сонирхол билээ. Миний бие эрхэм Моди ерөнхий сайдын хамт Хятад Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлж, Ази түүнчлэн дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.
Моди сайд хэлэхдээ, миний бие ерөнхий сайдаар ажилласны дараа Ши Жиньпин дарга Ван И сайдыг томилсон нь Хятад улс Энэтхэг хоорондын харилцааг маш хүндэтгэж буйг илэрхийлж байлаа. Мөн саяхан Энэтхэг, Хятад, Мьянмар хамтдаа найрамдлаар зэрэгцэн орших 5 зарчмын дагуу ажилласны 60 жилийг тэмдэглэх арга хэмжээны үеэр Ши Жиньпин даргын хэлсэн үг бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Бид Ши Жиньпин даргатай нягт хамтран ажиллаж, удалгүй Энэтхэгт төрийн айлчлал хийхийг урьж байна. Мөн Хятадад айлчлахад бэлэн байна. Энэтхэг Хятад эе эвтэй зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжих нь хүн төрөлхтний хөгжилд чухал нэмэр хандив үзүүлэх болно гэлээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |