• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Израиль Газа дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-15 17:05:51

       Израилийн Газад явуулж буй "Батлан хамгаалах ир" нэртэй цэргийн ажиллагаагаа долоо хоног үргэлжилж, 170 гаруй оршин суугчдын аминд хүрч, Палестин Израилийн иргэдийн сэтгэлийг улам түгшээсээр байна. Израилийн цэргийн тал 14-нд , энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ зарлалаа. Мөн өдөр Египетийн засгийн газар гал зогсоох санал дэвшүүлж, орон нутгийн цагаар 15-ны өдрийн 9 цагаас гал зогсоохыг Палестин Израиль хоёр талд шаарджээ.

       Израиль Газын зурваст агаарын дайралтаа эрчимжүүлж байгаагаас олон мянган Палестин иргэн Газын умард нутгаас дайжиж, НҮБ-ын Ойрх дорнодын Палестин дүрвэгсдийг орогнуулах цэгт хорогдож байгаа ажээ.

       Ойрх дорнодын авран тэтгэх төслийн Газын бүсийн төлөөлөгч Аднан Абу Хансеадхан хэлэхдээ, тус байгууллагад ойролцоогоор 35 мянган Палестины дүрвэгсэд орогнож байна. Өдгөө 17 мянган энгийн иргэд Газын хойд хэсгээс дүрвэж ирлээ. Бид тэдэнд Газын сургуулиудын 20 байрыг дүрвэгсдэд зориулж нээлттэй болгосон. Хэрэв Израиль эх газраас дайралт хийвэл дүрвэгсдийн тоо цаашид үргэлжлэн нэмэгдэх болно. Үүнд хүмүүс дургүйцэж , хилэгнэж байна. Тэд гэр орноо орхин хотод зугтааж ирцгээж байна. Одоо яахаа мэдэхгүй байна. Тэд уг нь дүрвэгсэд байсан, одоо дүрвэгсдийн доторх дүрвэгсэд болж байна. Энэ үнэхээр аймшигтай байна гэжээ.

       Үүний зэрэгцээ Газаас Израиль руу пуужин харвасаар байна. Израиль Газад цэрэг дайны үйл ажиллагаа эхлүүлснээс хойш Газаас Израиль руу 1000 ширхэг пуужин харавсан, энэ нь Израилийг ихээхэн цочроож байна гэжээ.

       "Батлан хамгаалах ир "цэрэг дайны үйл ажиллагаа явуулсан долоон хоногийн турш Израилийн цэрэг Газын зурваст 1400 гаруй объектыг дайрсны улмаар наанадаж 170 хүн амиа алдаж, 1200 гаруй хүн шархаджээ. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас НҮБ-аас Палестинд олон улсын хамгаалалт хийхийгт хүсчээ. Палестин болон Арабын орнууд хүчээ нэгтгэн, Аюулгүйн зөвлөлөөс Израиль Газын зурвас энэ долоон хоногт гал зогсох тогтоолын төслөөр санал хураалт явуулахыг шаардаж, идэвхтэй ажиллаж байна.

       Үүний зэрэгцээ Египетийн засгийн газар 14-нд мөн гал зогсох санал дэвшүүлж, Израиль Газын зурвас орон нутгийн цагаар 15-ны өглөөний 9 цагаас өмнө гал зогсож, гал зогссон 48 цагийн хугацаанд Каирт хүрэлцэн очиж, итгэлцлийн холбоо байгуулахыг шаарджээ.

       Харамсалтай нь Израиль энэ удаагийн цэрэг дайны дайралтаа үргэлжлүүлэх бөгөөд хуурайн замын дайралт хийхээр бэлтгэл хийж байна гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Петер Лернер мөн өдрийн өглөөгүүр мэдэгджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе