|
|
||
7-р сарын 15-нд БРИКС-ын удирдагчдын 6 дахь уулзалт Бразилын Фурталезад болов.
Хятад улсын дарга, Бразилын ерөнхийлөгч, Оросын ерөнхийлөгч, Энэтхэгийн ерөнхий сайд, Өмнөд Африкийн ерөнхийлөгч нар оролцжээ. Тэд "багтаамжтай өсөлтийг тогтвортой байлгах төсөл" уриан дор, одоогийн дэлхийн эдийн засгийн байдал, олон улсын улс төрийн аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцон, өргөн хүрээнд нийтлэг ойлголт, чухал үр дүнд хүрсэн байна.
Ши Жиньпин "Шинэ гараа шинэ хүсэл шинэ хөдөлгөх хүч" сэдвээр илтгэл тавьж, БРИКС-ын хамтын ажиллагааны туршлагыг дүгнэн, дараачийн хамтын ажиллагааны чиглэлийг зааж, Хятад улс БРИКС-ийн хамтын ажиллагаанд үргэлжлэн оролцож, дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулахад улам их хувь нэмэр оруулна гэжээ.
Тэрээр, Хятадын улсын гадаад бодлого зарчимтай, сэтгэлийг хүндэтгэн, журмыг баримталдаг. Хятад улс шударга ёсыг хайн энхийн хөгжлийн замаар замнана. Хятад улс БРИСК-ийн хамтын ажиллагааг нандигнаж, гадаад харилцааны тэргүүлэх салбар болгон, эдгээр улс оронтой сайн найз, сайн ах дүү, сайн түнш болохыг баримтална гэжээ.
Тэрээр, БРИКС хамтран ирээдүйд цэцэглэн хөгжиж, хүчирхэгжин чангараад, ардчилал, соёл иргэншил бүхий улс орон болж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг олон талтай болгон, олон улсын харилцааг улам ардчилалтай болгох сайн сайхан ирээдүйг цогцлохыг хүсэж хүлээж байна гэжээ.
Мөн, одоо БРИКС-ийн хамтын ажиллагаа шинэ гараанд хүрч, шинэ хүслийг төлөвлөн, шинэ хөдөлгөх хүчийг хайж байна. БРИКС-ийн аж ахуйн нэгж зах зээлийн бүтээлч цогцын үүргээ гүйцэтгэж, 5 орны том зах зээлийг холбон, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, БРИКС-ийн хөгжилд улам олон хөдөлгөх хүчээр сэлбэх ёстой. Хятадын аж ахуйн нэгжүүд БРИКС-ийн бусад оронд хөрөнгө оруулан, ажил үйлс эрхлэхийг засгийн газар урамшуулах бөгөөд БРИКС-ийн аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулахыг сайшаана гэжээ.
Уг уулзалтаар БРИКС-ийн Хөгжлийн банк байгуулахаар талууд нийтлэг ойлголтонд хүрч, төв байрыг Шанхайд байгуулахаар шийдэв.
\Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |