|
|
||
Орон нутгийн цагаар 17-нд Бразилиад, Хятад улсын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Руссефф нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэв.
Ши Жиньпин, Бразилд хийсэн энэ удаагийн төрийн айлчлал бол хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжлийг ахиулан, итгэлцлээ бэхжүүлэх аялал юм. Миний бие ерөнхийлөгч Руссеффтэй гүн гүнзгий хэлэлцсэн нь баялаг үр дүнд хүрч, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо. Хоёр тал хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Эдгээр үр дүн бол Хятад Бразилын хамтын ажиллагааг улам нягтруулж, хоёр орны хөгжлийг дорвитой ахиулан, Хятад Бразилын стратегийн бүх талын түншийн харилцааны хойшдын хөгжлийн талаарх бидний итгэлийг бэхжүүлсэн юм. Бразилын талтай хамт, энэ удаагийн айлчлалаар боломжийг ашиглан солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, Хятад Бразилын харилцааны өөдрөг ирээдүйг хамт цогцлоон бүтээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Руссефф, Ши Жиньпин дарга Бразилд айлчлах хугацаанд, бид олон чухал нийтлэг ойлголтонд хүрч, олон гэрээ хэлэлцээр хийв. Энэ нь хоёр орны урт хугацааны хамтын ажиллагаанд гүн зузаан үндэс суурь болж, Бразил Хятадын харилцааны саруул ирээдүйг харуулав. Хятадын талтай хамт, энх тайван, ардчилсан дэлхий ертөнц байгуулахын төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахад Бразилын тал бэлэн байна. Хятад улс 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах өргөдлийг Бразилын тал дэмжинэ гэжээ.
Мөн өдөр 2014 оны Хятад Бразилын аж ахуйн нэгжийн эздийн комиссын оны хурлын хаалтын ёслолд хоёр орны төрийн тэргүүн оролцсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |