• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийг урт хугацаагаар зохистой хэмжээнд байлгах хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-18 09:36:50

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-нд өнөөгийн эдийн засгийн байдал, эдийн засгийн ажлын талаар уулзалт зохион байгуулж судлаачдын санал санаачилгыг сонссон байна.

        Хуралд их дээд сургууль, судалгааны байгууллага, салбаруудын нийгэмлэгээс хүрэлцэн ирсэн эрдэмтэд макро эдийн засаг, банк санхүү, гадаад худалдаа, тогтолцооны өөрчлөлт, газар эдэлбэр, иргэний эрхлэлтийн эдийн засгийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Хятадын өнөөгийн эдийн засгийн ерөнхий байдал сайн, макро зохицуулалт үргэлжлэн сайн үр дүнд хүрч, өөрчлөлт шинэчлэл үр өгөөжөө өгсөөр байна. Гэвч оршиж буй асуудал, эрсдэл, эдийн засаг буурах дарамтыг гүйцэд бодолхийлэх хэрэгтэй гэж тэд үзсэн байна.

        Ли Кэчян, Хятадын эдийн засгийг урт хугацаагаар зохистой хэмжээнд байлгах хэрэгтэй. Эдийн засаг эрхлэлтийн зохистой хэмжээг барихад эдийн засгийн өсөлтөнд анхаарал хандуулж, энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь орчим байлгах хэрэгтэй. Мөн барааны үнийн төвшинд анхаарал хандуулж, юмны үнийн өсөлтийг 3.5 хувь орчимд хазаарлан барих хэрэгтэй. Ажлаар байраар хангах, орлого нэмэгдүүлэх зэрэг ардын амьдралд холбоотой асуудлыг чухалчлах хэрэгтэй. Бид хэрэв ажлын байрны хангалтыг баталгаажуулж, орлогыг нэмэгдүүлэн, чанар үр ашгийг дээшлүүлж, эрчим хүч хэмнэн, байгаль орчныг хамгаалахыг анхаарч бодит тоо баримтыг хүндэтгэвэл эдийн засгийн нэмэгдэл 7.5 хувиас өндөр буюу доор байсан ч бид хүлээж авч чадах юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе