
Кристина Фернандез, Аргентин, Хятад хоёр орон шинээр хөгжиж буй эдийн засагтай улс. Маш олон асуудалд ижил байр суурьтай байдаг. Хоёр орны харилцаа стратегийн болон дэлхийн шинж чанартай. Бүх талын стратегийн түншлэлийн харилцаа байгуулах, хөгжүүлэх явдал нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын харилцааны ардчиллын үйл явцыг ахиулахад тустай. Хятад улсын хөгжлийг Аргентин бахдан биширч байна. Хятад улсын амжилтын арга туршлагаас суралцаж, Хятад улстай бүх талын хамтын ажиллагааны түнш болоход бэлэн байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал, санаачилгыг би бүрэн сайшаан дэмжиж байна гэв.
1 2 3 4 5 6 7