|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 19-нд Буэнос Айрес хотод Аргентины дэд ерөнхийлөгч бөгөөд сенатын дарга Амадо Буду болон төлөөлөгчийн танхимын дарга Домингес нартай уулзсан байна.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Аргентины хамтын ажиллагаа энх тайван хөгжлийн цаг үеийн урсгал болох төдийгүй хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээх болно. Өчигдөр би Ерөнхийлөгч Кристинатай баялаг агуулгатай хэлэлцээ хийсэн, мөн хоёр орны харилцааг бүх талын стратегийн түншийн харилцаа болгон дээшлүүлж, солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Өнөө хоёр орны харилцаа түүхийн шинэ үед байна, хоёр талаараа хөгжлийн түнш болон нөхцөл боломжийг чухалд үзэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын хөгжлийг ахиулах ёстой юм гэжээ.
Буду болон Домингес хэлэхдээ, дарга Ши Жиньпиний Аргентинд хийсэн төрийн айлчлал нь харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны харилцааг шинэ үе шатанд гаргасан алс хэтийн үр нөлөөтэй юм. Хятадын мөрөөдлийг Аргентин дэмжинэ, Хятадын хөгжил нь дэлхийн олон талын болоход тустай юм гэжээ.
Буду дарга Ши Жиньпинд Аргентин улсын хөл бөмбөгийн багийн 10 номерт хувцсыг бэлэглэсэн байна.
Мөн өдөр дарга Ши Жиньпин Сен-Мартен дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, бүгд найрамдахчуудын цэцэрлэгт хүрээлэнтэй танилцжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |