• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуротой хэлэлцээ хийлээ

CRI       (GMT+08:00) 2014-07-21 15:39:37

      БНХАУ-ын дарга Ши Жиньпин 20-нд Каракаст Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуротой хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн илэн далангүй нөхөрсөг байдалд Хятад Венесуэлийн харилцаа тэрчлэн хамтаар сонирхож байгаа бусад асуудлаар санал солилцож нийтлэг ойлголтод хүрч Хятад Венесуэлийн харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон нэн өргөн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Венесуэл бол харилцан итгэлцсэн сайн найз, харилцан ашигтай хамтаар хөгжих сайн түнш юм. Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавесийн Хятад Венесуэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө гаргасан чухал хүчин чармайлтыг дурсаад, ерөнхийлөгч Мадуро Хятадтай найрсаг байх бодлогыг баримталж байгаад талархал илэрхийлж байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа ялдамд Хятад Венесуэлийн харилцаа өмнөхөө залгамжлан эрчимтэй хөгжих чухал үе шатанд орлоо. Хоёр орны харилцааг стратегийн итгэлцсэн, тал бүрээр хамтран ажилласан, харилцан ашигтай хамтаар хөгжих тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон шат өгсүүлэхээр бид санал нэгтэй зөвшөөрсөн гэжээ.

      Мадуро хэлэхдээ, Венесуэл Хятад хоёр орон бат бэх төрийн итгэлцэлтэй бөгөөд олон том үйл хэргээр адил үзэлттэй юм. Ши Жиньпин даргын саналыг би бүрэн дэмжиж байна, дарга Ши Жиньпинтэй нягт хэлхээ холбоотой байж, хоёр орны хамтын ажиллагааг ахиулах болно. Хятадын аж ахуйн нэгж Венесуэлд хөрөнгө оруулан нефть химийн аж үйлдвэр, эдийн засгийн онцгой бүсийн байгуулалт зэрэгт оролцохыг талархан дэмжиж байна. Дарга Ши Жиньпин өнгөрсөн хэдэн өдөр Хятад- Латин Америкийн орнуудын удирдагчийн уулзалтад оролцохдоо Хятад-Латин Америкийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар чухал бодитой санаачилга дэвшүүлсэн нь бэлэг тэмдгийг ач холбогдолтой болж, Латин Америк Хятадын хамтын хөгжлийг ихээр ахиулах болно. Хятад Латин Америкийн чуулга уулзалтыг Венесуэлийн тал идэвхтэй дэмжиж, Латин Америк Хятадын харилцааг ахиулахын төлөө идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.

       Уулзалтын дараа хоёр орны удирдагчид сэтгүүлчидтэй уулзсан байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе