|
|
||
БНХАУ-ын зүүн хойд нутгийн Жилинь мужийн дарга Баянчулуу тэргүүтэй Жилин мужийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. 7-р сарын 22-ны өдөр МУ-ын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон хоёр талын төсөл танилцуулах хурлын үеэр сурвалжлагч Баянчулуу даргатай ярилцсан байна. Баянчулуу дарга хэлэхдээ, Зүүн хойд Азийн бүс нутгийн захирагч нарын уулзалт зөвлөлгөөнд оролцох, Жилинь муж болон МУ-ын эдийн засаг соёлын солилцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор МУ-д айлчилж байна. Монголын талтай эдийн засаг соёлын солилцоо хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, олон нийтлэг ойлголтод хүрлээ. Жилинь муж болон МУ нь адилхан Зүүн хойд Азид багтаж, хөрш зэргэлдээ оршдог бөгөөд жил бүхэн Зүүн хойд Азийн бүс нутгийн захирагч нарын уулзалт зөвлөлгөөнөөр уулзаж санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжтой юм. Энэ удаагийн айлчлал үр өгөөжтэй сайхан айлчлал боллоо. Би анх удаагаа МУ-д ирэхдээ Монгол нутгийн дэлгэр сайхан зун цагт ирлээ. Монгол нутагт нар хур тэгширч, маш сайхан зун болж, бэлчээр хадлан гоё харагдаж байна. Өргөн уудам Монгол нутаг, элгэмсэг дотно монгол ахан дүүс, бидэнтэй хамтран ажиллах гэсэн эрэл хүсэл нь маш гүнзгий сэтгэгдэл төрүүллөө гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |