• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Израйлийн цэргийн үйл ажиллагааг буруушаав

CRI       (GMT+08:00) 2014-07-24 10:12:59

      23-нд Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл шийдвэр гарган, энэ оны 6-р сарын 13-наас өнөөг хүртэл Израйлын арми Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт хийсэн цэргийн үйл ажиллагааг буруушааж, бие даасан олон улсын хяналт шалгалтын комисс байгуулж, тухайн нутагт олон улсын хүмүүнлэгийн хууль, хүний эрх зөрчсөн бүх үйл ажиллагааг шалган байцаахаар шийджээ.

      Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүн орны өгсөн 29 дэмжсэн, 17 түдгэлзсэн, 1 татгалзсан саналын дүнгээр шийдвэр баталснаас АНУ цорын ганц татгалзсан санал өгчээ.

      БНХАУ-аас НҮБ-ын Женевийн хэрэг эрхлэх газар, Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа суурин төлөөлөгч У Хайлун 23-ны хуралд, энгийн иргэдэд чиглэсэн аливаа халдлагын үйл ажиллагааг Хятадын тал буруушааж байна. Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх хүний эрх, хүмүүнлэгийн байдлыг Хүний эрхийн зөвлөл анхааралдаа авч, холбогдох талаас Палестины ард түмний амьдрах эрх, хөгжих эрх, шашин соёл иргэншлийн эрх зэрэг хүний эрхийг үнэнхүү баталгаажуулахыг Хятадын тал дэмжинэ. Өдгөө Израйль, Палестины холбогдох талууд даруй гал зогсож, хуурай замын цэргийн үйл ажиллагаа, пуужингаар харвах зэрэг байдлыг улам хурцатгаж мэдэх үйл ажиллагаа явуулахыг зогсоох нь юунаас ч чухал гэж Хятадын тал үзэж байна гэв.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе