• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайваний онгоцны ослын улмаас 48 хүн нас баржээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 09:51:43

      24-ний 6 цаг 30 минутад Тайваний Фү Шин агаарын тээврийн компаний гаргасан мэдэгдэлд, 23-ны орой Пэн Хүт осолдсон GE222 онгоцоор аялж явсан зорчигчдоос 48 хүн нас барж, 10 хүн шархдсаныг нотолжээ. Өнөөгийн байдлаар, осолдсон онгоцны хоёр хар хайрцгийн нэгийг нь олоод байгаа аж. Тухайн үед онгоцонд 54 зорчигч, нисэх багийн 4 хүн явж байсан байна. Осолдсон онгоц ATR72маркынх юм байна. Латин Америкт айлчилж байгаа ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ослын хэргийг мэдсэний дараа сэтгэл зовж, өөрийн бие болон эх газрын ард иргэдийг төлөөлж, нас барагсдын хойноос гүнээ эмгэнэн гашуудаж, тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байгааг Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний асуудал хариуцсан албанаас Тайваний холбогдох байгууллагад уламжлахыг хүссэн байна. Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний асуудал хариуцсан албан тушаалтан, Тайвань дахь эх газрын асуудал эрхэлсэн хороо, Хятадын Гоминдан намын төв хорооны эх газрын асуудал эрхэлсэн салбартай харилцаж, амиа алдсан ахан дүүсийнхээ араас гүнээ эмгэнэн гашуудаж, тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байгаа тухай ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг уламжилсан байна. Албаны хүн, хэрэв Тайваний талд хэрэгцээ шаардлага гарвал, эх газраас чадахын хэрээр тусалж дэмжихэд бэлэн байна гэжээ.\Ган\


1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе