• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Матмо" далайн хар салхи Хятадын олон нутгийг дайрна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-24 17:14:09

      "Матмо" далайн хар салхи 22-нд Тайванд ирснээс хойш 23-нд Фужянь мужийн тэнгисийн эрэг дагуух нутгаар дайрч, улмаар эх газрын дотоод руу шилжиж байна. Ус цаг уурын төв станцын урьдчилсан мэдээгээр, ирэх гурван хоногт хар салхи дайрч өнгөрөх Фужянь, Жэжян, Жянси, Аньхүй, Жянсу, Шаньдун зэрэг мужид хүчтэй салхи бороо орох юм байна. Энэ удаагийн далайн хар салхины нөлөөлөх цар хүрээ их, эх газрын дотоодод салхилах хугацаа урт байгаа нь ховорхон тохиолдох үзэгдэл гэж мэргэжилтнүүд үзэж байна.

      "Матмо" далайн хар салхи Фужянь мужаар эх газарт гарч, тус мужийн тэнгисийн эрэг дагуух бүс нутагт 250 мм-ээс дээш хэмжээний хур тунадас буусан бөгөөд зарим нутагт 11-13 зэргийн хүчтэй салхи шуурчээ. 23-ны 16 цаг 30 минут хүртэлх байдлаар, Фужянь мужид 340 гаруй өрх айлын цахилгаан тасарчээ.
"Матмо" хар салхины нөлөөгөөр Жэжян мужийн зүүн өмнөд хэсгийн тэнгисийн эргийн бүс болон баруун хэсгийн нутгуудад их хэмжээний хур тунадас бууж, салхилж, тус мужийн том дунд оврын 38 усан сангийн үер усны төвшин хэтэрсэн байна. Үүний улмаас Жэжян мужийн хоёрдугаар том усан сан буюу Хуан Яний Чан Тань усан сан нэмэлт цахилгаан үйлдвэрлэх шугамаар сангийн усыг урьдчилан гадагшлуулж, усны төвшнийг багасган, сангийн багтаамжид зай гаргаж өгчээ. Тайжөү хотын ус цаг уурын товчооны дэд дарга Чэнь Хун-и танилцуулж хэлэхдээ: "Эхний хугацаанд буусан хур тунадас харьцангуй их, цөөрмийн ус нэлээд дэвэрсэн тул энэ талд илүү анхаарах хэрэгтэй болсон" гэв.

      Өнөөгийн байдлаар, "Матмо" хар салхи Фү Жяниас Жян Ши мужийн Шан Рао хотын өмнө хэсгийн ойролцоо ирээд байна."Матмо" хар салхины нөлөөгөөр, Хятадын хамгийн том цэнгэг устай нуур болох Пө Янхү нуурын гүн 19 метрийн анхааруулах түвшинд хүрэх төлөвтэй байна хэмээн үүнээс өмнө урьдчилан тооцоолж байсан юм. Одоогоор Жян Ши мужийн үерээс сэргийлэх ерөнхий газар Ⅳзэрэглэлийн яаралтай сэрэмжлүүлэгийг зарлаад байгаа юм. Түүнчлэн 23-ны үдээс хойшоос эхэлж Жян Ши мужид салхины хүч ихсэж, дээд талдаа секундэд 17-гоос 20 метрын хурдтай болсон байна. 24-25-нд Жян Ши мужийн хойд бие болон төв хэсгээр хур тунадас элбэг болж, зарим нутгаар аадар бороотой юм байна. Цаг уурын мэргэжилтнүүд, урьдынхтай адилгүй нь гэвэл "Матмо" хар салхи эх газарт удаан хугацаагаар үргэлжлэх юм. Хар салхи хойд биеийг чиглэснээр, салхи борооны нөлөөллийн хүрээ цаашид тэлсээр байх болно гэжээ. Цаг уурын төвийн тэргүүний ажилтан Жан Лин, "Баруун өмнө зүгээс хүчтэй салхилах тул ширүүн бороо орох болно. Хар салхи Фү Жяниар дайран өнгөрч, эх газар луу шилжиж, хүч нь аажмаар сулрах боловч эх газарт урт хугацаагар нөлөөлөх болно. Энэ нь маш ховор тохиолдол юм. Хар салхи умард нутгаар дайрахдаа, хүйтэн агаартай учирч, нөлөөллийн хүрээ нь улам тэлж өргөжин, 23-27-ны өдрүүдэд Хятадын зүүн биеийн Тайвань, Фү Жянь, Жэ Жян, Жян Ши, Ань Хүй, Хү Бэй, Хү Нань, Хэ Бэй, Ляонин, Гирин зэрэг мужаар дайран өнгөрч, хур тунадас элбэгших учир хар салхины нөлөөнөөс болж, умард нутагт бороо салхи ихтэй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй" гэжээ.

      Энэ онд умард нутагт шилжсэн далайн хар салхины анхны тохиолдол болсны хувьд, "Матмо" нь Хятадын олон муж хотод хүчтэй салхи аадар бороог дагуулжээ. Төвийн цаг агаарын станцын ахлах мэдээлэгч Хэ Лифүгийн танилцуулснаар, далайн хар салхины нөлөөнөөс болж, хот дотор үер болж, уул нурах байгалийн гамшиг гарч болзошгүй. Урьдчилсан сэргийлэлтийг сайтар хийх шаардлагатай гэв. Тэрээр, "Умард нутгийн сүүлийн үед орох борооны хэмжээ нь Жэжян, Жяншигээс их байж болзошгүй. Сэргийлэлтийн арга хэмжээг маш сайн хийх шаардлагатай байна. Ялангуяа аадар борооны улмаас зарим нутгийн гол үерлэхээс сэргийлж, уул нурах, шавар шороо урсахаас чанд хамгаалах хэрэгтэй. Том хотуудын зам харилцаанд үзүүлэх нөлөөг ч анхаарах шаардлагатай юм. Түүнчлэн далайн хар салхи эх газраар өнгөрөхөд салхины хүч нь улам их болдог тул үүнийг чухалчлан үзэх хэрэгтэй" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе