• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжяны радио, телевизийн ажлыг дэмжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-24 11:12:38

        23-нд Өрөмчид болсон гурав дахь удаагийн Шиньжяныг радио телевизийн ажлаар туслах тухай хурлаас мэдээлснээр, 2005 оноос хойш Шиньжянд дэмжлэг үзүүлж байгаа 19 муж нийт радио телевизийн 70 төслийг хэрэгжүүлэн, 500 сая юанийн тусламж үзүүлжээ. Эдгээр төслийн мөнгийг радио телевизийн ардын амьжиргааны төслүүдэд хэрэгжүүлэн, дэмжлэг хүртэж буй бүсийн радио телевизийн хөгжлийг ахицтай болгоход үүрэг гүйцэтгэх болно.

        Эх сурвалжаас үзвэл, хурлаар шинэ ээлжийн радио телевизийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, ШУӨЗО-нд үндэсний цөөнхүүдийн хэлний олон ангит кино, хүүхэлдэйн жүжиг зэрэг орчуулах кино бүтээлийн зөвшөөрөл олголоо.

        2010 оны 5-р сард Төвийн Шиньжяны ажлын тухай хурал хуралдсанаас хойш бүтээн байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг 1 тэрбум 500 сая юанийн дэмжлэг үзүүлж, радио, телевиз, олон нийтийн үйлчилгээний систем байгуулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе