• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ливийн Үндэсний ардын их хурлын сонгуулийн дүнг сайшааж байгаагаа илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 09:56:47
    НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 23-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ, Ливийн тал Үндэсний ардын их хурлын сонгуулийн дүнг нийтэлснийг сайшааж байгаагаа илэрхийлж, улс орныхоо энх тайван, тогтвортой байдлыг биелүүлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг Олон улсын хамтын нийгэмлэг дэмжихийг уриалав.

    Мэдэгдэлд, аюулгүй байдлын олон сорилт тулгарч байгаа хэдий ч Ливийн дээд сонгуулийн хорооноос Үндэсний ардын их хурлын сонгуулийг зохиосон байна. Аюулгүйн зөвлөлөөс үүнийг сайшааж байгаа бөгөөд Ливийн засгийн газрыг байгуулах талаар нийтлэг ойлголтонд хүрч, улс ардын ардчиллын шилжилтийг биелүүлэхийг парламентын төлөөлөгчдөөс шаардав.

    Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-тай нягт хамтран ажиллаж, Ливийн энх тайван, тогтвортой байдлыг биелүүлэхээр талуудын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжих ёстой гэж Аюулгүйн зөвлөл цохон тэмдэглэв. \Урьхан\


 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе